Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн нийгэмлэгийн орнуудын дунд таргалалтын судалгаа хийжээ. Судалгаагаар энэхүү нийгэмлэгт хамрагддаг 35 хөгжингүй гишүүн орны иргэдийн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, зургаан хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна гэсэн дүн гарсан байна.
Жагсааалтыг нэгдүгээр байр буюу таргалалт хамгийн багатай орноор Япон улсыг  нэрлэжээ. Энэ нь Япончуудын эрүүл хоололт, дадал зуршилтай холбоотой гэж судлаачид үзэж буй.  Тэд хооллолтондоо маш их анхаарал хандуулдаг ажээ. Тухайлбал хоолоо удаан зажилж иддэг бөгөөд их идэхгүй, өлсөхгүй байхыг баримталдаг талаар судалгаанд өгүүлжээ. Мөн Япон хүмүүс хооллож байхдаа хэзээ ч ус, цай уудаггүй. Учир нь шингэн зүйл уух зүйлс хоол боловсруулах явцыг удаашруулдаг гэж үздэг байна. 

Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд АНУ оржээ. Орчин үеийн америк иргэн 1960-аад оныхоос дунджаар 11 кг-аар илүү жинтэй байгаа юм.