"Есдүгээр сарын цас" кино Венецийн уралдаант хэсэгт шалгарчээ

Х.Оргил
07 сарын 29, 2022

Венецийн олон улсын кино наадмын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт "Есдүгээр сарын цас" кино шалгарчээ. 

Тус уран бүтээл нь Франц-Монголын хамтарсан бүтээл, пост продакшн хийгдэж буй богино хэмжээний кино төсөл юм.

Уг богино хэмжээний киног залуу найруулагч П.Лхагвадулам найруулсан бөгөөд өмнө нь “Шилүүс” (2020) Монгол-Их Британийн хамтарсан бүтээл, “ЗЭ” бүрэн хэмжээний кино,Монгол,Франц,Португал, Герман, Голланд улсын хамтарсан бүтээл, хөгжүүлэлтийн шатад ажилласан туршлагатай уран бүтээлч аж.


Холбоотой сэдвүүд

кино киноны зураг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.