Э.Мөнхтуяа
04 сарын 24, 2019
Их сургуулийн төгсөгч нэгэн оюутан олон мянган интернет хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөжээ.
Криминологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Жерик Ривас нь өөрийн амьдралын чухал алхмуудын нэг болох төсгөлтийн баярт эцэг эхийгээ хүрэлцэн ирээгүйд сэтгэлээр унан өөрт төрсөн гунигт бодлоо нийгмийн сүлжээнд сийрүүлэн бичжээ.
Ривас нь Сан Хосе Дель Монте-Буланк дахь Ла Консепьсонколлежийн шилдэг оюутнаар өнгөрсөн сард шалгарч, сургуулиа амжилттай төгсчээ. Төгсөлтийн арга хэмжээний үеэр түүний нэрийг дуудахад тэрбээр өөртөө итгэлтэйгээр индэр рүү алхахыг хичээсэн ч эцэг эхийгээ ирээгүйг мэдсэн даруйд нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Эцэг эх нь онцгой өдрүүдийг нь үргэлж үл тоож ирсэн талаараа бичжээ. Жерик Ривас дунд сургуулиа онц дүнтэй төгсөхөд нь ч тэд мөн адил ирээгүй ажээ.
Дунд сургуулиа төгссөн хүү төрсөн хотоо орхин илүү дээр амьдралыг хайхаар эрэлхийлжээ.
Ингээд тус улсын нэр хүндтэй коллеж Ла Консепьсонд сурахын тулд үйлдвэрийн ажилтнаас аваад гэрийн цэвэрлэгч хүртэл хийсэн байна. Сурах мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд чармайж байгаа түүнийг үнэлж, өрөвдсөн сайхан сэтгэлтэй профессоруудын зарим нь түүнд толгой хорогдох байр, хэрэгцээтэй зүйлээр нь хангаж тусласан ч удаатай. Хэцүү цаг үед тусалсан эдгээр хүмүүс түүний хоёр дахь гэр бүл болж чаджээ.
Түүний нэрийг индэрт дуудахад профессоруудын нэг нь хүрч ирж түүнд баяр хүргэн, тэвэрсэн нь сэтгэлийг нь багагүй тайвшруулсан хэмээн тэрээр бичжээ. Тэрээр өөрийн нүүр номд бичсэн зурвасаар өөрийн профессорууд болон суралцах явцад нь дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархалаа илэрхийлэн эцэст нь тэрээр "Амьдралд минь намайг хүлээн зөвшөөрөөгүй эцэг эх минь одоо энэ зурвасыг уншиж байгаа бол надаар бахархана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.
Эх сурвалж: https://nextshark.com
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.71.107] ・ 2020.01.18 Хариулах
Юун сүртэй дамшиг вэ. Би магистрийнхаа төгсөлт дээр ганцаараа гүйж ороод л багш нартаа үнсүүлж дипломоо аваад зургаа даруулаад гэртээ харьж билээ
Зочин [202.126.89.109] ・ 2020.01.20 Хариулах
chi ntr bl grtee hariad l goy bsn bh naad pzdad chin harih ger ch bhgu atsaa arai gj neg yum tolgoi horgodon barin bj ingj goy shaasan bhad etseg eh gj chm shig 2 pzda ni alarsan bga ni hudlaa bnu atsaa
Зочин [183.81.170.38] ・ 2020.01.19 Хариулах
gereesee hol bdg pzda gjiinshd tgd 4 5 jileer togsoj bhad ni neg ch udaa ireegui etseg eh ch dee lmao chm shig l atsnuud bga bz
Зочин [183.81.170.38] ・ 2020.01.19
chi ntr bl grtee hariad l goy bsn bh naad pzdad chin harih ger ch bhgu atsaa arai gj neg yum tolgoi horgodon barin bj ingj goy shaasan bhad etseg eh gj chm shig 2 pzda ni alarsan bga ni hudlaa bnu atsaa
Санал болгох
1 Сургуулийн менежмент бол асуудлаа тодорхойлоод, шийдлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх энгийн процесс юм
2 Цагаа, мөнгөө хэмнэе гэвэл санаа бодлоо зайлшгүй цэгцлэхээс өөр арга байхгүй
3 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
4 Н.Үнэнбат: Бахархалт баяраараа ганцхан танд зориулсан эсгүүртэй БАСУ дээлтэй шинэлээрэй
5 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм