“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ

Peak.mn
11 сарын 14, 2019

ВАШИНГТОН. /Reuters/. Facebook” компани энэ оны 4-9 дүгээр сарын хугацаанд 3.2 тэрбум хуурамч хаяг болон хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх олон сая нийтлэлийг устгасан байна.

Facebook” компаниас лхагва гарагт танилцуулсан тайланд тэмдэглэснээр, дээр дурдсан хугацаанд устгасан хаягийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны 4-9 дүгээр сард нийт 1.55 тэрбум хаягийг устгаж байжээ. 

Мөн энэ онд “Facebook”-ээс үзэн ядсан үг хэллэг бүхий 11.4 сая нийтлэлийг устгажээ. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний компани анх удаа “Instagram” хавсралтаас устгасан нийтлэлийнхээ тоог олон нийтэд танилцуулсан бөгөөд уг нийгмийн сүлжээнээс дээрх хугацаанд 1.2 сая контентыг устгасан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

facebook хуурамч хаяг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.