Facebook компаний ажилтан Калифорни дахь төв оффисын барилгаас үсрэн амиа хорложээ

Э.Мөнхтуяа
09 сарын 25, 2019

Facebook компанийн нэгэн ажилтан өнгөрсөн пүрэв гарагт Калифорнийн Менло Парк дахь төв оффисын барилгаас үсрэн, амиа хорлосон байдалтай олджээ. Түүнийг Кин Чен гэдэг бөгөөд 38 настай тэрээр Сан Матео хотын оршин суугч юм. Баасан гарагийн өглөөний 11 цаг 30 минутад Жефферсон Драйвын 100 дугаар блокоос эрэгтэй хүн үсэрсэн талаар мэдээлсэн байна. 

Хэргийн газар дээрээс хариу үйлдэл үзүүлэх чадваргүй эрэгтэйг олжээ. Менло Паркийн гал түймэртэй тэмцэх албаны мэргэжилтэн, цагдаа нар түүнийг сэрээх гэж оролдсон ч хэргийн газар дээр амиа алдсаныг мэдэгджээ. Цагдаагийнхан түүний үхэл гадны нөлөөгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтын үеэр тогтоосон байна. 

Facebook компанийн олон нийтийн албаны төлөөлөгч “Тус байгууллага нь мөрдөн байцаалтын ажиллагаанд цагдаагийн газартай хамтран ажиллаж, ажилчидаа сэтгэл санаагаар дэмжиж байгаа” хэмээн мэдэгджээ. Талийгаачийн талаар гэр бүлд нь мэдэгдсэн ч одоогийн байдлаар мэдээллэх боломжгүй гэжээ. 

Facebook компанийн програм хангамжийн ажилтан асан, одоо Youtube-ийн Теchlead сувгийг ажиллуулдаг Шю нь Facebook-ийн дотоод ажилтнуудын Blind нэртэй групп чат апп-аас тус үйл явдлын талаар сэжим авчээ. Мөн тэрээр саяханы влог дээрээ амиа хорлолт нь “халхавч” байсан хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлжээ. 


Чен нь зар сурталчилгааны албанд ажилладаг байсан аж. Шюгийн хэлснээр “маш их стресстэй алба” хэмээн тодорхойлсон ба жижиг техникийн алдаанаас хэдэн сая долларын алдагдал хүлээх эрсдэлтэй гэжээ. 

Ченийн ажлын үнэлгээ буурч эхэлсэн ба компанийн явуулдаг бүтээмжийг сайжруулах төлөвлөгөө (Performance Improving Plan)-нд түүнийг хамруулах болжээ. Шюгийн хэлснээр уг төлөвлөгөө нь “ажлаас халах төлөвлөгөө” хэмээн тухайн видео блогтоо тайлбарласан байна. Чен уг төлөвлөгөөнд хамрагдахаасаа өмнө өөр багт шилжих хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Тэрээр өөр багт шилжихээр болоход түүний менежер нь улирлын төгсгөл хүртэл багтаа үлдэхийг ятган, үнэлгээг нь сайжруулна хэмээн шилжих явцыг хойшлуулсан байна. Гэсэн хэдий ч үнэлгээний улирал дууссаны дараа менежер нь өөр багт шилжих боломжийг нь хаасан үнэлгээ өгчээ.

Шюгийн харуулсан бичлэгт Blind апп-ын санал асуулгад оролцогчдын үнэлгээг харуулсан байна. Уг судалгаа нь ажилчидын стрессийн түвшинг  судалсан ба нийт оролцогчдын 61.8 хувь нь стресст өртсөн хэмээн хариулсан бол “өмнө нь хэзээ ч сэтгэл гутралд орж байгаагүй ч энд стресст орсон” хэмээн зарим ажилчид илэрхийлсэн тухай Шю мэдээлжээ. 

Холбоотой сэдвүүд

facebook амиахорлолт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.