Монголын генералуудын өдөр энэ сарын ням гарагт тохионо. Энэ өдрийг угтан үеийн генералуудад цэргийн гарамгай их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. 

Монгол Улсын хэмжээнд 181 хүнд генерал цол олгосноос өдгөө 90 гаруй нь энх тунх байна. Жил бүрийн Генералуудын өдрөөр цэрэг, хууль, хүчний байгууллагууд генералуудад хүндэтгэл илэрхийлж, генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг байна. 

БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдөст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон тэмдэглэж тогтжээ.. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.