БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн генерал асан Фан Фэнхуйд бүх насаар нь хорих ял ногдуулсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Тэрбээр авлигын гэмт хэрэгт холбогдсон байна.

БНХАУ-ын Цэргийн шүүх 67 настай Фан Фэнхуйг авлига авсан, өгсөн хэрэгт гэм буруутайг тогтоосон бөгөөд тэрбээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө эзэмшиж байжээ.

2017 онд болсон БНХАУ-АНУ-ын удирдагчдын анхны уулзалтын үеэр Фан Фэнхуй нь Си Жиньпинийг дагалдан явж байсан аж. Си Жиньпиний өрнүүлж буй авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийн хүрээнд БНХАУ-ын олон тооны өндөр албан тушаалтан ял сонсоод байгаа юм.

Фан Фэнхуйн хууль бусаар олсон орлого болон эд хөрөнгийг төрийн өмчид хураан авах ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC