Ирэх жилийн хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлдог "Гоёл-2019" наадам өчигдөр СТӨ-нд болж ,шилдгүүдээ тодрууллаа.

31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадмын "Топ модель"-иор загвар өмсөгч Н.Сарнай шалгарлаа.

Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан юм.


"Гоёл-2019" наадмаас гэрэл зургаар хүргэж байна.

 "Топ модель"-иор загвар өмсөгч Н.Сарнай