Канадын дуучин Жастин Бибер, Америкийн загвар өмсөгч Хейли Болдуин нар өнгөрсөн даваа гарагт Өмнөд Каролинад хоёр дахь хуримаа хийжээ. Тэд тус онцгой өдрийнхөө үйл явдлаас цахим хуудсаараа фенүүдтэйгээ хуваалцсан байна. 

Улмаар аз жаргалтай хосууд хуримын бэлзгээ ойроос харах боломжийг фенүүддээ олгожээ. Жастин Бибер шүдэндээ очир алмазан зүүсгэлтэй болжээ.

Уг зүүсгэл нь ойролцоогоор 25.000 долларын үнэтэй хэмээн тооцолж байна. Мөн тэрээр хуримаасаа өмнө 50.000 долларын үнэтэй Audemars Piguet цагаар өөртөө бэлэг барьжээ.

Хейли 500.000 долларын сүйн бөгжөө, долгиолсон хэлбэртэй алмазан бөгжтэй хослуулсан ба Tiffany&Co-ийн гоёл хэмээн таамаглаж байна. Vogue сэтгүүлийн модел тэрээр таван каратын  алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг зүүсэн нь 123.000 долларын үнэтэй аж. Харин Жастин Бибер энгийн хийцтэй ч илүү өргөн загварыг сонгосон харагдана.

Жастин Бибер, Хейли нар Өмнөд Каролинад хамгийн ойрын найз нөхөд болон гэр бүлийнхнийхээ өмнө хуримлажээ. Ёслолын дараа хүрэлцэн ирсэн зочид хүлээн авалтын хэсэгт шилжсэн байна. Уригдсан хүмүүсийн дунд Кендалл, Кайли, Крис Женнер болон Жастин Скай, Жоан Смоллс, тэр байтугай хүргэний анхны найз охин Кейтлин Бидлз нар багтжээ.



Эх сурвалж: https://www.dailymail.co.uk