Дотооддоо коронавирус илэрсний улмаас энэ сарын 12-ны 06:00 цагаас улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Энэ хүрээнд бүх нийтийн хөл хөдөлгөөнийг зогсоож, нийслэл болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг хаагаад буй.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 416 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрсэн. Дотооддоо ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиллаж байсан эмч, сувилагч 7 хүн, жолооч Д-ийн голомтын 7 хүн, Сэлэнгэ аймгийн 3 хүнээс коронавирус илрээд буй юм. Тэдний хавьлуудыг олж илрүүлэн бүгдийг нь шинжилгээнд хамруулан, коронавирусийн тархалтын зогсоохын тулд Монгол Улсад анх удаа зарласан бүх нийтийн бэлэн байдал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.


Хатуу хөл хорио тогтоосон гурав дахь өдөр Улаанбаатарын хотын төвийн хөл хөдөлгөөн, нөхцөл байдлаас гэрэл зургаар хүргэж байна. Хөл хорио тогтоосон эхний өдөр буюу 2020.11.12-ний өдрийн байдлын зургийг ЭНД дарж үзнэ үү.

2020 оны 11 дүгээр сарын 14-нд


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хүнсний зах, худалдааны төв, эмнэлэг, эмийн сангууд хэвийн ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлж, хэвийн ажиллаж байна. Дээрх газруудад бүтээгдэхүүний хангалт, үнийн хөөрөгдөл хэрхэн байгаатай болон дотуур байранд амьдарч буй оюутнуудын нөхцөл байдал, хүнсний хангамжийн асуудлаар Засгийн гарын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр газар дээр нь очиж ажиллаа.

Уг үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.