ФОТО: Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдсэнгүй

peak.mn
08 сарын 22, 2018

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14:00 цагт хуралдах зар тараасан ч, ирц хүрээгүй тул маргааш болтол хойшлуулав.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тэрбээр мэдэгдсэн билээ. Гишүүдийн шаардлагыг УИХ-ын даргын зөвлөлөөр авч хэлэлцээд, нэн түрүүнд Хууль зүйн байнгын хороогоор оруулах нь зүйтэй гэж шийдсэн. УИХ-ын даргын зөвлөл ийнхүү шийдсэн ч Байнгын хороо хуралдахгүй байсаар сар гаруй хугацаа өнгөрсөн юм. Ингээд өнөөдөр хуралдах гэсэн боловч ирц бүрдсэнгүй. 


Холбоотой сэдвүүд

байнгын хороо хууль зүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.