“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас Олон голын бэлчир орчимд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани төмөр зам тавих талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд Хөвсгөлийн сумдын иргэд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.  

Энэ талаар хэлэхдээ, “Анх 2015 оны наймдугаар сарын 20-нд Aspare minning түүний охин компани болон төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй компаниуд төмөр зам барих концессийн гэрээг байгуулсан байдаг. Монгол талаас үндэсний хөгжлийн газрын дарга, Хятадын талаас компани байгуулсан. Ингэхдээ ямар ч уралдаан шалгаруулалт явуулалгүй. Мөн Хятадын тал төмөр замыг барьж санхүүжүүлэхдээ төмөр замыг барьцаалах, 30 жил хяналтандаа байлгах тал дээр го анхаарлаа хандуулж байна.

Энэ нь өөрөөр хэлбэл 51 хувь нь төсөл хэрэгжүүлэгч буюу Хятадын талд, үлдсэн 49 хувь нь Монголын тал эзэмшхээр ноцтой байдал үүсчихсэн байгаа. Мөн байгаль орчин ихээхэн хор хохирол учруулахаар асуудал үүсээд байгаа. 

Тухайлбал Сэлэнгэ мөрөн, Сангийн далай, ганга нуур гэх мэт газруудын дайран өнгөрч уул, ус усны эх үүсвэрүүдийг дайран өнгөрч байгаа нь ноцтой асуудал юм. Ан амьтны гарах гарц, шилжих хөдөлгөөнд саад учруулахаас гадна мал бэлчээрлүүлэх боломжгүй болно. Тиймээс хөгжилд биш зөвхөн уул уурхайд зориулсан төмөр замыг эсэргүүцэж байна” гэв.