Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн жагсаал боллоо. 

Өгөх бичгийг Австралийн Элчин сайд Дэйв Воусэнд жагсагчдын төлөөлөл хуульч, эдийн засагч Т.Энхсайхан гардуулан өгчээ. 

Өргөх бичигт:

"Эрхэмсэг ноён танд энэ өдрийн амар амгаланг айлтгахын ялдамд хариуцлагатай ажлын цагаас зээлдэн нэгэн хариуцлагатай асуудлаар хандаж байна. Таныг Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал, Монголын ардчилалд учирч буй аюул, занал, хүндрэл, бэрхшээл, шударга ёсны төлөөх Монголын ард түмний тэмцлийн талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт гүнээ итгэж байна. Мөн өнөөгийн эрх баригчид ГХЯ-ны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн мэдээллээс үзвэл Монгол Улсыг төлөөлөн танай улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар Н.Анхбаярыг томилсон нь тодорхой байна. Н.Анхбаяр нь төрийн өндөр албан тушаалтан Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор Эрдэнэт УҮГ-т бараа нийлүүлж их хэмжээний ашиг олсон нь олон нийтэд ил болсон. Энэ талаарх мэдээллийг ч түүний эцэг Ц.Нямдорж хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тэрбээр ГХЯ-ны төрийн захиргааны албанд ажиллаж байхдаа сонгон шалгаруулж гадаадад томилон явуулсан ажилтнууд нь олон улсын хууль журмыг ноцтойгоор зөрчиж гэмт хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи зөөвөрлөсөн уг хэрэгт хариуцлага хүлээх албан тушаалтан бол яах аргагүй Н.Анхбаяр билээ. Иймээс сөрөг хүчин АН-ын хувьд Н.Анхбаярыг Монгол Улсыг төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэж байна.

Ардчилал хүний эрхийг манлайлагч Австрали улс бидний тавьж буй уг асуудалд анхаарал хандуулна гэж гүнээ итгэж байна " гэжээ. 

Бичлэг үзэх: