peak.mn
03 сарын 15, 2019
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байна.

Нээлтийн үеэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр "Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг" гэлээ.

Нойрны төв нь тус эмнэлэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Уг төв Монголд анх удаа нээгдэж буйгаараа онцлогтой бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Нойрны төв нь нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтай. Нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар хүнийг унтаж байх бүтэн шөнийн туршид тархины цахилгаан бичлэг, нүдний алимны хөдөлгөөн, хамрын болон цээж, хэвлийн амьсгалын хэмжээ, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих зэрэг олон үзүүлэлтийг видео камерийн хамт хянаж, эмгэгийг тодорхойлох юм.






Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.54] ・ 2020.10.09 Хариулах
Аsuultand hariulah bolomj baidgvi umuu naad toviin shini utas gej bna uu
Зочин [66.181.161.54] ・ 2020.10.09 Хариулах
Jiriin irgen vilshlvvleh gesen um haana yaj vzvvleh ve
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай