Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн шинэ номын сангийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ын захирал Я.Төмөрбаатар болон тус сургуулийн удирдлага, багш, оюутнууд оролцов.

МУИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярын босгон дээр нээгдэж буй тус номын сан нь 400 мянга орчим хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломж бүрдүүлсэн 15 цэг салбартай юм байна.