МУИС-ийн номын сан буюу Монголын хамгийн том номын сан энэ сарын таванд ашиглалтанд  орохоор болжээ. МУИС-ийн хөрөнгө оруулалтаар барьж буй энэхүү бүтээн байгуулалтад одоогоор 16 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хажууд байрладаг энэхүү номын сан нь нэгэн зэрэг 600 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ. Энд кофе шоп, номын дэлгүүр , хичээлийн танхим, уншлагын танхимуудаас бүрдэхээр тохижуулжээ. Оюутнууд номын сангаар үйлчлүүлэхдээ цахим катологигоос хайлтаа хийж хэрэгтэй номоо авах гэнэ. Оюутнууд энд хонож хичээл хийх боломжтой бөгөөд тусад нь өрөө гарган тохижуулсан байна.