Нийслэлийн МАН-ын бага хурал Хүүхдийн ордонд эхэллээ. Бага хуралд  369 төлөөлөгч оролцож байна.  Үүнд, дүүрэг тус бүрээс 45 төлөөлөл, мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байгаа юм. 

Нийслэлийн МАН-ын хорооны даргын томилгоо өнөөдөр улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад байна. Учир юу гэвэл, НИТХ-ын экс дарга Ц.Сандуй нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгснөөс хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэгчээр ажилласан юм. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн МАН-ыг хэн удирдах нь тодорхой болно.