Б.Баясгалан
12 сарын 16, 2018
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зун Шун Фа ХХК-ийн Бээжин хүнсний дэлгүүрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ 12 дугаар сарын 1-ний өдөр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар уг дэлгүүрт гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, импортын барааны мэдэгдэл байхгүй, шаардлага хангаагүй шошготой, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрчээ. Тус дэлгүүр нь хүнсний худалдааны чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй, гэрээ нь хугацаа дууссан байна.
Хяналт шалгалтын явцад:
Тус хэрэгт зөрчлийн хэрэг нээж үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.