“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн өчигдөр Богд хан уулын Шавартын аманд боллоо. 

Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.

Уламжлал ёсоор 3 км, 5 км, 10км, 21км-ийн зайн уралдаан зохион байгуулагдахаас гадна энэ жилийн гүйлтийн тэмцээний томоохон онцлог нь Монгол улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл зохион байгуулагдана. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50км-ын зайд уралдав.

Тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцож буй бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцож байна. Тухайлбал, Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийн спорт сонирхогчид иржээ.