Б.Баясгалан
02 сарын 01, 2020
УИХ-ын 2019 оны намрын чуулганыг өчигдөр хаалаа. Чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна.
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй.
- Баялгийн үр шим гагцхүү монгол хүнд, Монголын төлөө зориулагдах учиртай. Чухамхүү энэ энгийн атлаа гарцаагүй зарчмыг үндэс болгож Салхитын болон бусад ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан юм. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврээ өөрийнхөө ахуй амьдралын хэрэгцээнд зарцуулах бүрэн боломж нээгдэнэ.
- Энэ онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас 1.0 их наяд төгрөг хуримтлагдахаар төсөвлөсөн. Одоо энэ санд 350 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байна.
- “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлсэн.
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нийт 2 их наяд 152.5 тэрбум төгрөгийн 1438 барилга байгууламж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, 2020 он Их бүтээн байгуулалтын жил байх болно. Талцаж маргаж олсноо үрэн таран хийж, авлигын ёроолгүй сав руу асган цутгаж, цөөнх нь баяжиж, олонх нь үгүйрдэг байдалд цэг тавих цаг ирсэн. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг, арвижуулан дэлгэрүүлж, бүтээн босгож, амар жаргалтай амьдрах сайн цагийн салхи сэвэлзэх учиртай.
- Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ.
- Монголчууд мал сүргээ “Таван эрдэнэ” гэдэг. Мал дагавал ам тосдож, малын буянаар өөдлөн дэгжинэ гэдэгт итгэдэг. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг дээрх хуулиудаар чангатгаж чадлаа.
- Титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн, халдварын аюул заналхийлсэн онцгой цаг үед Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаж байна. Аюулт өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар түмнээ төлөөлсөн түшээд Та бид ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртай.
- Хэдхэн хоногийн дараа XVII жарны шороон гахай жил шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье.
- Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.
г.занданшатар намрын чуулган уих уих-ын намрын чуулган уихтг чуулганы хаалт
Сэтгэгдэл бичих (18)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.183.85] ・ 2020.02.10 Хариулах
Одоо л ухаан орж байгаа юм байх даа
Зочин [66.181.186.239] ・ 2020.02.09 Хариулах
Авилгажсан шүүгч.хуулиар далайлгаж мөнгө нэхдэг прокурор.дарамталж мөнгө нэхдэг цагдаагийн хурандаа нарыг яах вэ.
Зочин [192.82.71.86] ・ 2020.02.09 Хариулах
Энэ улбагар хүний мөрөөдөл л байхдаа хөөрхий. Чадал боловсрол тун дорой ийм юмнуудыг дээрээ залсан сонгогч ард олон бид өөрсдөө буруутай одоо засаж залруулахгүй бол дэлхийн хөгжлөөс алслагдан хоцрох нь байна шүү
Зочин [202.131.250.130] ・ 2020.02.07 Хариулах
Үг хэл .үйл ажиллагаа хоёр чинь тэнгэр газар шиг зѳрүүтэй байдаг болохоор итгэхэд бэрх байх юм.Үнэхээр олонх нь аж амьдралаа дээшлүүлбэл түүн шиг сайхан юм хаа байх билээ.Ерѳѳлѳѳр болог.
Зочин [202.131.250.130] ・ 2020.02.03 Хариулах
Холбогдох намын нөхөд бэл зузаарч илүү юм хэрэггүй болж дээ. Гэснээс энэ гахай жилийн цаг тооны бичиг шиг нөхөр төрийн бодлого үсэглээд бна уу, хүний бичиж өгсөн юм уншаад бна уу
Зочин [150.129.143.80] ・ 2020.02.03 Хариулах
Баяжиж дуусчихаад
Зочин [202.126.89.208] ・ 2020.02.03 Хариулах
32-oos deesh Jil ajillasan ahmaduud gesen neg zaalt baigaagui bil uu
Зочин [49.195.193.80] ・ 2020.02.03 Хариулах
Аж үйлдвэржээгүй, хөнгөн үйлдвэр хөгжөөгүй, сул дорой Үйлдвэрчний эвлэлтэй, ажилчин анги нь боолын хөдөлмөртөө сөхөрсөн атлаа сэтгэл ханамжтай юм шиг энэ үед Авлига нь шиврээ бороо шиг өхөөрдөнгүй өнгөөр илэрхийлэгдэж, ард түмэн нь ядуурлаа магтан дуулж сайшаах аятай Монголын нэгэн өдөр.
Зочин [150.129.143.13] ・ 2020.02.03 Хариулах
Sodbileg.temuulen...geed ulsiin mungiig tsulumsun hulgaich nariin ur huuhduudiig dahin bitgii songuulid ner dewshuuleech ee gants Nomtoibayaraar tug tahiad ungurch bolohgui shuu
Зочин [66.181.177.211] ・ 2020.02.03 Хариулах
гэмт этгээдүүд улсыг удирдахаар ингэж ядуурч байна
Зочин [66.181.177.211] ・ 2020.02.03 Хариулах
түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн олон гэмт этгээдүүд гишүүдтэй ахмадуудаа ялгаварлан гадуурхсан казиночид удирдсан ажлын байр ганцыг ч бий болгоогүй ядуурал гааруулсан попорсон их хурал байлаа
Зочин [66.181.185.133] ・ 2020.02.03 Хариулах
ГАНЦХАН САРЫН ӨМНӨ ХЭДХЭН АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАЖ УЛАЙРЧ ДАЙРААД БАЙСАН ХҮН ИЙМ ХУРДАН ӨӨРЧЛӨГДЛӨӨ ГЭЖ ҮҮ ДЭЭ
Зочин [202.55.188.81] ・ 2020.02.02 Хариулах
Зөв зохистой байнгын ажлын байр-тогтмол орлогтой болгоод ядуурал буурч тэгш байдал бий болгох шиг сайн зүйл хаа ч байхгүй АМЖИЛТ
Зочин [103.229.120.171] ・ 2020.02.02 Хариулах
Ардчилалд цэг тавих цаг болсон.
Зочин [192.82.70.10] ・ 2020.02.02 Хариулах
Чи эрүүл үү?!
Зочин [49.182.34.181] ・ 2020.02.02 Хариулах
Тийм сайн лагшин байна. Одоо Оюутолгойн Дубайн гэрээг цуцалж буруу этгээдүүдтэй тооцоо бодох ард түмэн хөрөнгөө буцааж авах цаг болсон
Зочин [59.153.85.93] ・ 2020.02.02 Хариулах
Тгд та нар энэ ард түмнийг юугаараа тэжээхийн? Тгд та нар хаанаас наад авлига, идэж уух аа санхүүжүүлхийн? Тгд та нар сонгуулийнхаа луйвар зардалаа хаанаас гаргахийн? Сөрөг хүчнээ муучилж хийснээр нь хагартлаа баяжигсад аа???
Зочин [78.54.40.150] ・ 2020.02.01 Хариулах
Er n uls tom orduudaa huraaj abax heregtei. Oorsdoo olon uildveruud bii bolgod ene ajilgui zaluusiig ajiltai bolgoj ashigiig tenzuu xubaax heregtei shde.Zovxon zooxon xeden ger buluud mash ix xorongotoi bdg, uldsen 80% jduu bdaltai bdg asuudald zeg tabix xeregtei.
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Улс төр
Намрын чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүд
Б.Баясгалан ・ 01 сарын 30, 2021
Улс төр
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар ажиллаж байна
Б.Баясгалан ・ 10 сарын 01, 2020
Нийгэм
“Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив
Б.Баясгалан ・ 09 сарын 18, 2020
Нийгэм
Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 12 сарын 22, 2020
Нийгэм
Энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.