Монголбанк гадаадад суралцаж буй монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тооцон статистикт үнэн зөв тусгах зорилгоор судалгаа явуулж байна.

Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой юм. Энэхүү өгсөн мэдээлэл нь Монгол улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болох аж. 

Монголбанкны зүгээс таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгалах юм. Судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгох бөгөөд 50,000 төгрөгийн  ном худалдан авах эрхийн бичгийг өгөх аж.  Хэрэв судалгааны асуулгыг бөглөх бол энд дарж бөглөнө үү.