Опра шоуд оролцохоор Ковалийн  гэр бүл гурван ихэр хүүхдүүдээ дагуулсаар ирэв. Тэдний уригдах болсон шалтгаан гурван ихэр хүүхэд нь байсан юм.

Яриаг сонсож суусан Опра, болон бусад үзэгчид мөн телевиз үзэж байсан олон мянган үзэгчид нулимс унагаж байлаа. Энэ бол хуваалцахгүй байхын аргагүй гайхалтай түүх юм.

Ковалийн гэр бүл гурван ихэр хүүхэд төрүүлэхээс өмнө гурван хүүхэдтэй өнөр гэр бүл байв.

Том нь хүү удаах хоёр нь охид байсан ч тэд хүүгийн төрсөн өдрөөр Диснейлендэд хамтдаа өдрийг өнгөрүүлээд буцах замдаа эцэг эхийн хамт машины осолд орж газар дээрээ гурвуулаа нас барцгаажээ 

Машины хойд суудалд гурван хүүхдээ суулгасан эцэг эх баяр хөөртэй явсаар ногоон гэрэл хүлээж байх үед машины араас ачааны том тэрэг мөргөсөн том хэмжээний осол болсон юм.

Эцэг эх нь хүнд гэмтсэн ч амьд үлдэж тэдний баяр бахдал болсон гурван хүүхэд нь ямар ч сэхэл авалгүй газар дээрээ амиа алдацгаажээ.

Тэдний гэр бүлийн аймшигт хагацлаас болж ээж нь амиа егүүтгэхээр оролдох өдрүүд их байжээ.

Тэр ямагт уйлж хүүхдүүдээ нэхсээр нэрээр нь дуудан хайна.Гэтэл  нэгэн шөнө гайхалтай зүүд зүүдлэсэн тухайгаа хэлэн яриагаа эхэлсэн юм. Зүүдэнд бүсгүй ганцаараа нэгэн харанхуй өрөөнд байх бөгөөд гэрийнх нь хаалганы хонх дуугарахыг сонсон хаалгаа тайлахаар явж буйгаа мэдэрч байжээ. Үүдээ нээх мөчид харанхуй өрөөнд хурц гэрэл орж ирж нас барсан гурван хүүхэд нь ээжийгээ их санасан хэмээн тэврүүлэхэд бүсгүй,"Миний хүүхдүүд ирчихлээ" хэмээн хашгирсаар нөхрөө сэрээсэн тухай тэд хамтдаа ярьцгаав.

Нөхөр нь эхнэрийгээ ийнхүү гүн нойроос сэрээхэд өглөө эмнэлэг явж үзүүлэх тухай бодож байсан хэмээжээ.Эхнэр нь эмчийн хяналтад байсан бөгөөд эмч, тэр хүүхдүүдийнхээ үхлээс үүдэн  бүрэн солиорч магадгүй хэмээн хэлж байжээ.

Гэвч тэд удаан ярилцсаны эцэст төрөх эмнэлэгийг зорьж хүүхэдтэй болох тухай санал дээр тогтоцгоосон байна 

Харин эмнэлгийн шинжилгээгээр хүнд гэмтлийн үеэр дахин хүүхэд олдох магадлал үгүй болсныг хэлжээ.

Гэвч тэд дахин зөвлөлдөж эцсийн найдвар болох үр шилжүүлэн суулгах эмнэлгийг зорив.

Анхны  удаагийн оролдлогоор жирэмсэн болсон учир гэртээ маш гамтай хэвтэн 9 сар тээсэн ургаа эхо болон бусад нарийн шинжилгээнд оруулахаас татгалзсан хэмээж байв. 

Тэр  зөвхөн төрөх үедээ л эмнэлэгт ирсэн бөгөөд хүүхэд ихэд удаан өвдөлт өгч байсаар хүү төрүүлжээ. Гэвч өвдөлт хэвээрээ төдий удалгүй дахин хүүхдийн толгой цухуйхад л ихэр гэдгийг мэдсэн аж. Охин мэндлэв.

Дахин өвдөлт үргэлжилсээр эцэст нь гурав дахь охин мэндлэх хүртэл Ковалийн гэр бүл ихрүүд тээж байгаагаа мэдээгүй гэсэн байна.

Тэдний нэг хүү, хоёр охин нэг өдөр нас барсан ч олон жилийн дараа гурван ихэр нэг хүү, хоёр охин болж аав ээждээ дахин ирсэн онцгой ховор түүхийн нэвтрүүлэг байлаа.


Р.Сайхан-Уул орчуулав.