Дашчойлин хийдээс Хүрээ Майдар бурхны сүншиглэх хүрээнд 108 ганжуур эргэх ёслол үйлдэн, гороолж байна

Майдар бурхны сүншигт залах Ганжуур, Данжуур судруудыг тус хийдээс журмын дагуу авсан иргэд судар дотор гэр бүл, ойр дотны хүмүүсийн нэрийг бичиж үлдээн сүншиг болгон залж байгаа нь энэ аж. Энэхүү бурхан нь ирээдүйн бурхан тул сайн сайхан бүхнийг билэгдэн ерөөдөг юм байна.

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү 'Майдар бурхныг бүтээх, сүншиг, дуганы ажлыг хийхдээ хуучин Майдар бурхныг бүтээхэд тэмдэглэн үлдээсэн гол номлолуудыг барьж гүйцэтгэж байна. Сүншгийн ажлын явцад 108 Ганжуур, 10 Данжуур судрыг өргөн зална. Майдар бурхан өөрөө ирээдүйн бурхан. Тиймээс ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж сүсэгтэн олон бүгд энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна' гэв.