Х.Оргил
05 сарын 19, 2023
Орчин цагийн ухаалаг хэрэглэгчид зөвхөн хэлбэр хийцийг бус эх дэлхийдээ ээлтэй хандлага, сонголт руу эргэж буцалтгүй тэмүүлэх болсон. Тэдний нэг Pass ухаалаг түрийвчийг найман сарын турш идэвхтэй ашиглан гурван мод тарих эрхийг авсан хэрэглэгч Б.Гэрэлтцолмонтой ярилцлаа.
Дусал бид хоёрын танилцсан түүх
Би гурван хүүхдийн ээж, IT-ийн мэргэжилтэй.
Анх Хаан Банкны посоор уншуулсан ибаримтны ард Pass ухаалаг түрийвч гэсэн бичгийг олж анзаараад утсандаа татсан юм. Хамгийн их таалагдсан зүйл нь гүйлгээ хийх бүрд усны дусал нэмэгдэж мод ургаж байгаа нь харагддаг виртуал хөгжүүлэлт.
Яг амьдрал дээр ч худалдан авалт бүрээр 200 дусал болоход нэг мод тарих эрх өгдөг нь бүр ч их таалагдсан. Сонсоход олон боловч яг үнэндээ бид өөрсдөө ч анзааралгүй өдөр тутамдаа маш олон худалдан авалт хийдэг юм билээ. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээс эхлээд байрны дэлгүүр хүртэл сүү талх гээд ойр зуурын хэрэглээгээ авахад л дуслууд нэмэгддэг.
Апп-ийг нь судлаад үзтэл найзыгаа уривал дусал бас нэмэгддэг юм билээ. Нэг мэдэхэд л нэг мод тарих эрхтэй болсон байв.
Хүмүүс фэйсбүүк, инстаграммаа байсхийгээд л шалгадаг шүү дээ. Би ч бас байсхийгээд л pass руугаа орж модныхоо зургийг хардаг, дусал нь хэр нэмэгдсэнийг байнга шалгадаг дадалтай болчихсон байсан. Дусал буюу худалдан авалт хийх тусам ургаж байгаа гэж бодохоор урамтай юм билээ. Хүүхдүүд маань “Ээж ээ , манай мод ургаж байна уу” гээд л асуудаг.
Монголчууд бид ярьдаг шүү дээ, дуслыг хураавал далай гэж. Өөрөөсөө л энэ бүхнээ эхэлье, мод тарьцгаая. Амжихгүй байсан ч ухаалаг утастай хүн бүхэнд хэрэгтэй шийдэл бий болчихжээ.
Магадгүй та ч бас над шиг мод тарих хүсэлтэй ч амждаггүй бол сонирхоод үзээрэй. Залхуурмаар хэцүү байсан ч гар утсаараа л дамжуулаад мод тарих боломж байгаа шүү.
Мод тарих амархан ажил уу эсвэл…?
Зарим хүн “Мод тарих юу байх вэ, амархан” гэж ярьдаг. Үнэн л дээ, мод тарих нь хэдхэн минутын ажил байх, гэхдээ арчилж тордох, алсдаа төгөл болтол нь ургуулна гэдэг чанга ажил шүү. Би сурагч байхдаа хашаандаа анхны модоо тарьсан юм. Хүүхэд л хойно, өнөөдөр маргааш л ургачих юм шиг хөөрч баярлаад л байнга усалж ургуулж билээ. Нэлээн хэдэн жил ч өнгөрч тарьсан мод минь овоо ургаж байхад манай хашаанд мал орж ирээд идчихсэн юм. Арай л уйлаагүй ч муухай мэдрэмж авснаа мартдаггүй. Хожим буюу хэдхэн жилийн өмнө хорооноос албан ёсоор иргэдэд модны үрсэлгээ өгч нөхөр бид хоёр мод тарьдаг “баатар” боллоо. Гэвч сэтгэлээ шингээж тарьсан мод минь дараа хавар нь сарайсан хэдэн хатсан мөчир болсон байхыг харах бас л таагүй мэдрэмж байв.
Үүнээс л мод тарих ажил нэгдсэн зохион байгуулалттайгаас гадна хариуцах эзэнтэй байх ёстойг ойлгосон. Иймээс л өдөр тутмын технологийн хэрэглээгээрээ дамжуулан мод тарих “100kУлиас төгөл” төсөлд нэгдсэндээ баяртай байна.
Технологийн хэрэглээгээр дамжуулна гэдэг нь тун энгийн шийдэл. Ухаалаг түрийвчиндээ төлбөрийн картуудаа холбож өдөр тутмын төлбөр тооцооны гүйлгээ хийх бүрдээ “дусал” урамшууллын оноог хураана гэсэн үг. 200 дусал нь нэг мод болж хэрэглэгчийн нэр, шошготойгоор төгөлд ургах юм билээ. Одоогоор би дөрвөн мод тариад байна.
Тарьсан моднууд минь буух эзэн, буцах хаягтай газар буюу Чингэлтэй хайрхны өвөрт байрлах “Хайрхан Хөгжлийн Төв Соёл, Спорт, Амралт, Аялал, Жуулчлалын Цогцолборт соёолж буй. Би эхний 200 мод тарьсан хүмүүсийн тоонд багтсандаа баяртай байна. Мод ногоорохоор хүүхдүүдээ авч очихоор төлөвлөсөн.
Тарьсан модныхоо дор сууж инээлдэх мөрөөдөл бидэнд бий
Мод тарих уу, ийм боломж байна гэхээр “Надаар л дутав гэж” хэлдэг хүмүүстэй таардаг. Яг үнэндээ танаар дутдаг л байхгүй юу. Та нэг мод, би нэг мод, тэднийх нэг мод тарихад л өсөж үржээд л явчихна. Та бас би хүүхдэдээ шүдээ угаахдаа крантаа хаахыг зааж өгчихөд зөндөө хэмнэлт хийнэ.
Гэхдээ жил ирэх тусам хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь мэдрэгддэг. Түүнийг дагаад бизнесүүд ч эх дэлхийдээ ээлтэй шийдлийн эрэлд гарчээ. Компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд гээд олон ажил хийдэг. Үүнийг зөвхөн эд зүйл, хэн нэгэнд туслах ажил, аянаар л бүү хязгаарлаж ойлгоосой гэж боддог юм. Байгаль дэлхийдээ ээлтэй шийдэл буюу мод тарих ажлыг дэмжээсэй гэж бодож явдаг.
Ээж бид хоёрт нэг мөрөөдөл байдаг юм. Саравч барьж, зөндөө мод тариад сүүдэрт нь суух сан гээд. Саяхан зуслангийн газар авсан, мөрөөдлөө заавал биелүүлнэ ээ.
Хэрэв та Pass түрийвчийн хэрэглэгч хараахан биш бол #100kУлиас төгөлд яг одоо нэгдээрэй.
Татаж авах холбоос: https://pass.mn/getapp
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.180.162] ・ 2023.05.23 Хариулах
тарьсан модоо эргэж очиж болдог уу, байгууллагаараа тарьж болох уу. Холбоо барих утас??
Зочин [103.57.94.128] ・ 2023.05.22 Хариулах
iim setgel zurhtei humuus olon baigasai yasan mundag emegtei we
Зочин [66.181.161.28] ・ 2023.05.22 Хариулах
mundag yuma orchin tsagtaiga hol niiluulen alhdag uhaalag hun bn????????????????????????
Санал болгох
1 Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа