Саруулын Ариунжаргал
06 сарын 20, 2019
МОСКВА. /РИА Новости/. Долоо хоног бүр хоёр болон түүнээс дээш аяга тараг уух нь эрчүүдэд гэдэсний хавдар үүсгэх эрсдэлийг бууруулдаг тухай “EurekAlert!” цахим хуудас мэдээлсэн байна.
Тараг тогтмол иддэг байсан эрчүүдийг сүү сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл нь 26 хувиар буурчээ.
Судалгаанд нийт 32606 эрэгтэй 55743 эмэгтэй оролцсон бөгөөд тэдний биеийн байдалд 26 жилийн турш ажиглалт хийсэн байна. Судалгаанд оролцогчид 4 жил тутамд нэг удаа амьдралын хэв маяг, хооллолтын талаарх мэдээллээс гадна тарагны хэрэглээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулдаг байсан аж.
Тарганд байдаг “Lactobacillus bulgaricus” болон “Streptococcus thermophilus” зэрэг бактери нь гэдсэн дотор хорт хавдар үүсгэдэг химийн бодисуудын хэмжээг бууруулдаг байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.