Хоол хүнсээр дамжуулан дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Хүн бүр ядарч, сульддаг хаврын улирал ирлээ. Энэ үед та дархлаагаа дэмжихийг хүсэж буй бол эхний алхам тань хоол тэжээлдээ анхаарал хандуулах юм. Биеийн дархлааг хоол хүнсээр дамжуулан бэхжүүлэх боломжтой ба дараах жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.


1. Цитрус жимс

Ихэнх хүн ханиад хүрсний дараагаас витамин C-г хэрэглэж эхэлдэг. Витамин C нь цусны цагаан эсийг нэмэгдүүлэн улмаар дархлааг сайруулахад тусалдаг. Эдгээр цагаан эс нь халдвартай тэмцэхэд онцгой хувь нэмэртэй бөгөөд таны бие витаминыг үйлдвэрлэх эсвэл хадгаладаггүй учраас өдөр тутамдаа С аминдэм ихтэй цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэх хэрэгтэй. Түгээмэл цитрус жимснүүд:

  • Бэрсүүт жүрж
  • Оранж
  • Мандарин
  • Нимбэг
  • Лайм

2. Улаан чинжүү

Хэрвээ цитрус жимс нь хамгийн их C витамин агуулдаг гэж бодож байгаа бол та андуурч байна. Улаан чинжүү нь цитрусаас хоёр дахин илүү витамин C агуулдаг. Мөн  бета картины баялаг эх үүсвэр юм. Таны дархлааг сайжруулахаас гадна витамин C нь арьсыг эрүүл байлгахад тусалдаг. Харин бета картин нь нүд, арьсны эрүүл мэндэд тустай.


3. Брокколи

Брокколи нь витамин болон эрдэс бодисоор баялаг. А, С, Е витамин болон бусад олон антиоксидант, эслэгүүдээс бүрдсэн брокколи нь таны сонгож болох хамгийн эрүүл ногоо гэж хэлж болно. Брокколины эрдэс, шим тэжээлийг алдагдуулахгүйн тулд жигнэх юмуу цөөн минутанд болгох хэрэгтэй.


4. Сармис

Дэлхийн аль ч хоолны жорд сармис багтсан байдаг. Эрт дээр үеэс эхлэн хүмүүс халдвартай тэмцэх саримсны онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн судалгаагаар сармис нь цусны даралтыг бууруулж, судасны хатуурлыг  удаашруулдгийг тогтоожээ. Сармисны дархлаа сайжруулах шинж чанар нь хүхрийн нэгдэл бүхий аллицины агууламжаас үүдэлтэй.


5. Цагаан гаа 

Цагаан гаа нь хоолой өвдөх болон бусад өвчний үрэвслийг бууруулаж, дотор муухайралтыг багасгана. Мөн архаг өвчинд тустайгаас гадна холестриныг бууруулах чадвартай хэмээн сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна.


6. Бууцай 

Бууцай нь  С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета каротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны  халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Брокколитой адил бууцайны тэжээллэг чанарыг хадгалахын тулд аль болох бага чанах нь эрүүл мэндэд тустай. 


7. Тараг 

Грек тарагтай адилхан шошгон дээр нь “амьд, идэвхитэй” гэж бичигдсэн таргийг хайж, хэрэглээрэй. Идэвхитэй өсгөвөр нь таны дархлааг идэвхижүүлж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Элдэв жимс болон сахарын орцгүй энгийн таргийг сонгон жимс, зөгийн балаар амтлан идэх нь илүү тустай. Тараг нь мөн Д аминдэмийн эх үүсвэр болдог тул  Д аминдэмээр баяжуулсан таргийг сонгоорой. Д аминдэм нь дархлааг сайжруулж, бие мах бодийг өвчний эсрэг байгалийн хамгаалалтыг сайжруулдаг.


8. Куркума 

Куркума нь олон төрлийн каррины орцонд багтсан байдаг. Энэхүү цайвар шаргал, гашуун амтлагчийг үе мөчний өвчний үрэвслийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд үүнд агуулагдах өндөр концетрацитай куркумин нь булчингийн гэмтлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.


Эх сурвалж:  https://www.healthline.com