Хагас сая хүнд хийсэн генетикийн шинжилгээний үр дүнд ширхэг ч “гей ген” байдаггүй болохыг тогтоосон байна.

Ухуулга сурталчилгааны GLAAD бүлэг тус судалгаагаар “гей болон лесби хүмүүсийн байдалд төрөлхийн чанар болон хүмүүжил ямар түвшинд нөлөөлдөг нь тодорхойгүй байна” гэжээ.

Судалгаанд Британийн Биобанк төсөлд оролцохоор бүртгүүлсэн 409 мянган хүний судалгаатай генетикийн компани болох 2 3andme-ийн 68,000 хүмүүс хамрагдсан байна. Оролцогчдоос бэлгийн харилцааны чиг хандлагынх нь талаар мөн аман судалгаа авсан ажээ. 

Харвардын их сургуулийн MIT-ийн судлаачид бүх геномыг авч үзэхэд, ижил хүйсийн зан үйлд хүн амын 8-25 хувьд л генетик нөлөөлдөг гэж дүгнэжээ. Ижил хүйсийн зан үйлтэй холбоотой онцлог таван генетикийн хувилбаруудыг тогтоосон ба биологийн үнэр  дамжуулах суваг болон бэлгийн даавартай холбоотой гэж үзсэн байна. Гэхдээ эдгээр хувилбарууд нь нийлээд ижил хүйсийн зан үйлийн 1 ч хүрэхгүй хувьд шалтгаан нь болдог гэжээ.

 Эх сурвалж BBC