Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь  “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Сүүлийн үед хуурамч баримт бичиг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн авах, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг хууль бус үйлдлээр банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж, их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд удаа дараа гарах болсон.

Үүнээс үүдэн байгууллагын https://www.transdep.mn// цахим сайт дах онлайн үйлчилгээ цэсний тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах цонхонд тээврийн хэрэгслийн арлын дугаар болон гэрчилгээний дугаараар тухайн өмчлөгчийн мэдээллийг  шалгах боломжтой болсныг мэдэгдэж байна.

Иймд тээврийн хэрэгслийг худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дээрх сайтаас тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгаж өөрт учирах  эрсдлээс урьдчилан сэргийлэхийг АТҮТ, ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.