Түүнийг Осами Оби гэдэг. Японы орчин үеийн реализмын төлөөлөгчдийн нэг тэрбээр Мусашино Урлагийн Их Сургуулийг төгссөн.Түүний бодит мэт, гэрэл зураг шиг харагдах бүтээлүүд урлаг судлаачид, олон улсын уран зураг сонирхогчдын анхаарлыг татдаг. Мөн тэрбээр гадаадад энэ төрлөөр олон удаагийн үзэсгэлэнд уригдаж байсан алдартай уран бүтээлч юм. 

Түүний бүтээлүүд өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн Чиба муж дахь Хоки музейд үзэсгэлэнд тавигджээ. Энэ үзэсгэлэн гурван жил үргэлжлэх юм. Хэрэв та Японы реалист уран зурагтай танилцахыг хүсвэл энэ музейгээр дайраад өнгөрөөрэй.

Зураач Осами Обигийн уран бүтээл хэрхэн төрдөг бол, дарааллыг нь сонирхуулж байна.