Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээвэрт өөрчлөлт орлоо

peak.mn
05 сарын 11, 2018

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/390 дүгээр захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо.

Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэлээ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Холбоотой сэдвүүд

гэрэлт гудамж нийтийн тээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.