Германы их дуулгын эргэн тойронд...

Б.Баясгалан
07 сарын 26, 2018

2017 оны улирлын дундуур ф1 уралдааны нисгэгч асан жойлон палмер ринолт багаас гарсан билээ. Тэгвэл тэрээр ирэх улирлаас ввс телевизэд ажиллан, уралдааны талаарх таамаг, дүгнэлт, шүүмжээ олон нийттэй хуваалцахаар болсон байна.

Сүүлийн их дуулгуудад амжилттай оролцсон льюс хамилтон германы их дуулга дээр олон асуудалтай тулгарсан билээ. Гэсэн ч туршлагатай нисгэгчийн хувиар сандарч тэвдэлгүй бариандаа орж чадсан.

Их дуулгын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг вэттел 52 дугаар тойрог хүртэл тэргүүлэгчийн байр сууриа хадгалж чадсан. Тэрээр багийн хамтрагч кими райкконены хамтаар уралдааныг өнгөлж байлаа. Гэсэн ч бороо орж эхэлснээр зам гулгаатай болж тун хүнд нөхцөл байдал үүссэн. Улмаар Вэттел хурдаа тохируулж чадалгүй замын хажуугийн шонг мөргөж оноогоо хасуулсан юм.


Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

герман их дуулга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.