Гэртээ хийхэд хялбар 5 коктейлний жор

Б.Анхилам
10 сарын 25, 2020

Өдөр бүр нэг л төрлийн зүйл ууна гэдэг уйтгартай. Иймд бид амралтын өдөр гэртээ хийж уух амттай, үзэмжтэй хэрнээ амархан хийх 5 коктейлны жорыг хүргэж байна.

1. Гоо жүрж, розмаринтай коктейл

Орц:
Архи 60мл 
Гоо жүржийн жүүс 100мл 
Оргилуун ус 1 хундага 
Розмарин сироп 1 амны халбага 
Розмарины навч
Мөс

Хийх заавар:

Архи, гоо жүржийн жүүс болон розмарины сиропыг холигчинд хийгээд сайтар холино. Хольсон шингэнээ мөсөөр дүүргэсэн шилэн аяганд хийнэ. Дээрээс оргилуун ус хийн хутгаж, розмарины навчаар чимэглээд л болно.

2. Ягаан лемонадтай итали шприц

Орц:
Процесско 120мл
Сарнайн лемонад 120мл
Оргилуун ус 1 хундага
Мөс

Хийх заавар: 

Мөсөө шилэн аяган хийнэ. Дээрээс нь процесско болон нимбэгний ундаа хийгээд зөөлөн хутгана. Ингээд л оргилуун ус хийхэд уух зүйл маань бэлэн болэо. Хүн нүдээрээ ч дурлаж уудаг болохоор шинэхэн бөөрөлзгөнө болон зүсэм нимбэгээр чимэглээрэй.

3. Хар бөөрөлзгөнө, оргилуун дарстай коктейл

Орц: 
Хар бөөрөлзгөнө 1 атга
Ус 80мл
Элсэн чихэр 75гр
Оргилуун дарс 1 шил
Гангын навч 4ш

Бэлтгэх заавар:

Бэлдсэн ус, хар бөөрөлзгөнө, элсэн чихрийг жижиг тогоонд хийгээд буцалгана. Дараа нь галаа бууруулж, зөөлөн гал дээр 10 минут буцалгаж, сироп шиг өтгөн болохоор нь галаас холдуулж хөргөнө. Шилэн аяганд оргилуун дарсаа хийж дүүргээд 2 амны халбага сироп хийнэ. Уухаасаа өмнө нэг ширхэг гангын навч, хар бөөрөлзгөнө хийгээд л бэлэн болно.

4. Розе Сангриа

Орц:
Розе дарс 1 шил
Гүзээлзгэнэний жүүс 600мл
Цагаан Рум 480мл
Хувааж хэрчсэн гүзээлзгэнэ 1 атга
Бөөрөлзгөнө 1 атга
Нэрстэй мөс 1 атга

Бэлтгэх заавар:

Бүх орцоо шилэн саванд хийгээд зөөлөн хутгана. Дараа нь мөсөөр дүүргэсэн шилэн аяганд аягалаад л уух зүйл тань бэлэн болно. Хүсвэл та нэмэлтээр гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрсээр чимэглээд л гүйцээ.

5. Тарвас, гаатай мимоза

Орц:
Тарвас 1
Шинэхэн гааны навч 1 атга
Зуун настын өтгөрүүлсэн сироп 2 амны халбага
Оргилуун дарс 1 шил 
Лайм

Бэлтгэх заавар:

Гааны навчаа уур нүдүүрт хийн нүднэ. Ингэснээр гааны үнэр илүү идэвхжинэ. Тарвасаа жижиг шоо дөрвөлжин хэлбэртээ зүсээд гаа, зуун настын өтгөрүүлсэн сироптойгоо шингэн болтол нь хольж хутгана. Дараа нь том хэсгүүдийг шигшүүрээр ялган авна. Шилэн аяганд шингэнээ хийгээд оргилуун дарсныхаа талыг хийнэ. Хүсвэл гааны навч, жижиглэж зүссэн тарвас, зүсэм лаймаар чимэглээрэй. Cheers!

Эх сурвалж: Glamour DE

Холбоотой сэдвүүд

жор коктейл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.