Гадаад харилцааны яамнаас тавьсан саналын дагуу Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэжээ. Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авна. 

Мөн хоёрдугаар сарын 10-нд Токио,  хоёрдугаар сарын 24-нд Турк, хоёрдугаар сарын 26-нд Сөүл чиглэлийн онгоцыг нисгэнэ. Ингэснээр 2 дугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлэхээр төлөвлсөн байна.  Үүнээс 2 дугаар сарын 03-нд Сөүл хотоос 160 иргэн ирээд буй.

Гадаад хэргийн яамны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа аж.