Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн “Хоолой” гэдэг газар “Эг”-ийн голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 21:13 цагт тус аймгийн ОБГ хүлээн авсан байна

Дуудлагаар Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 21:35 цагт очжээ. Аврагчид шуурхай ажиллан 5 зорчигчтой зорчиж явсан Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн харьяат иргэн М-ын эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин суусан байсныг татаж гарган авлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.