Энэхүү бүсгүйн зураг олон нийтийн сүлжээнд алдартайг олон хүн мэднэ, гэхдээ яагаад гэдгийг нь та мэдэх үү. Тэгвэл тэрбээр 100 дурлалт залуутай, түүнээс “үгүй” гэдэг хариу сонсоод амиа егүүтгэсэн байна. Тухайн үед бүсгүй хүний үзэсгэлэн гоог энэ л бүсгүйтэй харьцуулдаг байж. 

Та бүхэнд Иранын гүнж Захра Хан Таж Салтаныг танилцуулж байна. Захра 1785-1925 онд төрийн эрхэнд байсан Туркийн язгууртны гэр бүлээс гаралтай. Анхны нөхөртэйгээ ханилж дөрвөн хүүхэд гаргасан ч удалгүй сарнисан. Гэр бүл салалт гэдэг тухайн үеийн Иранийн нийгэмд өдрийн од шиг ховор үзэгдэл. 

Хожим нь Захра гүнж зохиолч Арефа Казвинигийн урлагийн тэнгэр, онгод нь болжээ. Тэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, зураач, зохиолч, үүгээр ч зогсохгүй Барууны загварын даашинзыг Иранд өмссөн анхны бүсгүй билээ. 

Захра гүнж тухайн цаг үеийг байлдан дагуулж, одоо ч түүнийг исламын ертөнцийн анхны феминист гэж үздэг.