Дүүгээ хорт хавдраас аврахаар оролдож буй 16 настай "Мундаг ах" буюу Ганбилэгийн Тэмүүлэн "Есүй дүүгийнхээ амь насыг аврахад манай гэр бүлд одоо 100 сая орчим төгрөг дутуу байна" хэмээв. 

Аав ээж нь долоохон настай жаахан охиноо аврах гэж байдаг бүхнээ зарж үрэн гүйж явахад нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг ганц ах нь цахим орчинд хандивын аян өрнүүлж фэйсбүүкт бичлэг хийж өөрийн санаачилгаар хандив цуглуулж эхэлсэн билээ.

Ганбилэгийн Есүй, 7 настай бяцхан охин 100,000 хүн тутамд 5-6 тохиох тархины хорт хавдар (Cavernous sinus meningioma) гэх өвчин туссан байна.

Энэ өвчин нь тархины голдоо буюу өнчин тархины дор байрлан үрэвсэж байгаа бөгөөд Монгол улсад эмчлэх боломжгүй гэсэн тул нэн даруй цаг хугацаатай уралдан гадаад улс руу эмчилгээнд орох шаардлагатай болжээ.

Одоогийн байдлаар Есүй охины зүүн нүд нь хаагдаж ажиллагаагүй болж, өдөр хоног өнгөрөх тусам биеийн байдал нь хүндэрч, баруун нүд нь хаагдах өндөр эрсдэлтэй байгаа тул энэрэнгүй үйлс та бүхнийг цаг хугацаа алдалгүй бяцхан охины амь насыг аврах боломжтой байгаа тул мундаг ахыг дэмжин эхний шатны эмчилгээ эхлүүлэх 250,000,000 төгрөгийн эмчилгээний зардалд халуун сэтгэлээ сунган, сэтгэлийн дэм, хандив өргөхийг хүсэж байгаа юм.

Одоогоор Г.Тэмүүлэнгийн эхлүүлсэн хандивын аянд нийт 150 гаруй сая төгрөг цугласан бөгөөд өнгөрсөн хугацаанд хандив өгсөн энэрэнгүй үйлстэн хэн бүхэнд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхэн сэтгэлийн дэм хайрлаарай.

5024829944 - Хаан банк /Б.Ганбилэг/
818000880 - ХХБ /Б.Ганбилэг/
1105368245 - Голомт /Б.Ганбилэг/