Хоёр бяцхан хүүхдийн аав Т.Мөнхжаргал нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал гэсэн онoштойгоор 2023 оны 7 дугаар сараас хойш БНСУ-ын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 100 хувь хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж, эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Тэрбээр өнөөдрийн байдлаар эмнэлгийн төлбөр, эмчилгээний болон эм тарианы зардал нийт 500 сая вон болж байгаа бөгөөд дараагийн шатны эмчилгээ эхлэхэд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа учир түүний гэргий н.Ундрам "Таны тусламж нөхрийг маань эх орондоо үр хүүхдүүддээ эрүүл болоод очиход маш их тус нэмэр болох юм шүү." чин сэтгэлийн тусламж хүслээ. 

Та хандивын гараа сунгахыг хүсвэл Хаан банкны 5114116830 /Ундрам/, Голомт банкны 1309271480 /Ундрам/ тоот данс руу шилжүүлээрэй.