Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо АПУ ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт контейнер тээвэрлэж явсан Hino маркийн ачааны автомашин троллейбусны шугамыг тасдсан хэрэг гарчээ.

Энэ лхагвар гарагт гарсан уг ослоос болж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалтад байдаг гэрлэн дохионы 2 шон, 1 светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтсэн байна.

Тус төвийн гадна талбайн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд болон туслан гүйцэтгэх Согриглүн ХХК-ны ажилчид гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг шуурхай засварлаж өчигдөр өглөө гэхэд тухайн замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж ажиллалаа.