УЖЭНЬ. /TASS/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй “Kunpeng 920” процессороо танилцуулжээ.

“Олон улсын тавцанд “Huawei” компани бүхий л сонирхогч талуудтай харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталдаг. Ухаалаг хөгжүүлэлт, үүлэн технологи хаа сайгүй нэвтэрсэн байлгахыг бид зорьж байна” хэмээн “Huawei”-н үүлэн технологи, оюуны өмчийн салбар дахь бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих хэлтсийн ерөнхий захирал Хоу Жиньлун ярьжээ. 

Kunpeng 920” процессор нь анх 2019 оны  нэгдүгээр сард бий болжээ. Энэ процессор нь компьютержсан лабораторид төдийгүй үйлдвэрийн дамжлага, албан өрөө, дэлгүүрүүдэд ашиглагдах зориулалттай гэнэ. Энэ удаад танилцуулсан загвар нь өмнөх загваруудаас илүү сайн бөгөөд мэдээлэл дамжуулах зарим гол үзүүлэлтүүдээр энгийн стандарт процессоруудаас 25 орчим хувиар илүү үр дүнтэй ажилладаг аж.

Компьютер технологийн хөгжилд ойрын 5 жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа“Huawei” компани мэдэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг