Их Британи улс Европын холбооноос гарснаас хойг тус улсад ажиллах хүчний хомсдол үүсээд буй. Тэгвэл Их Британийн засгийн газар шилдэг боловсон хүчнүүдийг татахаар дэлхийн шилдэг 50 их сургуулийг төгссөн залуусд ажиллаж, амьдрах виза олгохоор болжээ.

Ингэснээр дэлхийн шилдэг 50 их сургууль төгссөн бол  Их Британи улсад очиж 2 жил амьдрах боломжтой болох юм. Хэрэв докторын зэрэгтэй бол 3 жилийн хугацаагаар виз авах боломжтой юм байна. Түүнчлэн визийн өргөдлөө явуулахад ажлын санал авсан байх шаардлагагүй бөгөөд Их Британи улсад очсоны дараагаар ажлаа олох ч боломжтой. 

Энэхүү мэдэгдэл гарсан даруйд хүмүүс уг хөтөлбөрийг шүүмжлээд амжжээ. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад АНУ, Австрали, Канад зэрэг цөөн хэдэн өндөр хөгжилтэй улсын сургуулиуд багтдаг. Харин хөгжиж буй улсын сургуулиуд цөөн багтдаг. Энэ нь хөгжиж буй улсуудад сурч төгссөн залуус уг хөтөлбөрийг өнөөгийн нийгмийн тэгш бус байдлыг дэмжсэн үйлдэл гэж үзэж байгаа аж. 


Эх сурвалж: The New York Times