Өдгөө 42 настай Энэтхэг гаралтай улс төрч Риши Сунак Их Британийн шинэ Ерөнхий Сайдаар томилогдлоо. Тэрбээр Лиз Трассыг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсний дараа Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн боломжит улс төрчөөр нэрлэгдэж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр болсон консерватив намын сунгаанд түүний өрсөлдөгч Борис Жонсон нэрээ татсанаар Риши Сунак Их Британи улсын сүүлийн 200 жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий Сайд боллоо. 

Тэрбээр консерватив намын сунгаанд ялсныхаа дараа олон нийтэд мэдэгдэл хийхдээ "Их Британи хүчирхэг улс боловч эдийн засгийн хүндхэн нөхцөлд байдалтай тулгараад байна. Энэхүү сорилтыг давж, хойч үедээ илүү гэгээлэг ирээдүйг үлдээхийн тулд бидэнд эв нэгдэл, тогтвортой байдал хэрэгтэй. Нам дотроо болоод улс орондоо эв нэгдлийг авчрах нь миний эрхэм зорилго байх болно" гэжээ. 

Риши Сунак Стэнфордын Бизнесийн Их Сургууль, Оксфордын Линкольн коллежид суралцсан бөгөөд хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй юм. Тэрбээр  2020 онд Их Британийн сангийн сайдаар ажиллаж эхлэхээсээ өмнө Голдмэн Сакс банк болон хувийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан аж.


Эх сурвалж: BBC