Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүллээ. Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна.