Брюссель хотоос гаралтай хосууд Шри Ланкагийн хөдөлж буй галт тэрэгнээс зүүгдэн биесээ үнсэж буй зургаа сошиалд цацсан нь олныг бухимдуулжээ. Тэд уг мөчөө “хамгийн  зэрлэг үнсэлт" хэмээсэн байна.

Жан болон Камилла нар нь инстаграмд @backpackdiariez нэрээр танигдсан ба тэд Лондон дахь оффисын ажлаа орхин дэлхийг хамтдаа аялахаар шийдсэн байна. Хосууд өнгөрсөн долоо хоногт Кандигаас Элла хүртэл аялдаг алдартай галт тэргэнд хийсэн тус аюултай үзүүлбэрт Жан галт тэрэгний бариулаас нэг гараараа барьсан бол Камилла түүнийг үнсэхдээ нэг хөлөө газраас өргөсөн байгааг харж болно.

Тэдний зургийг хэн авсан нь тодорхойгүй ч Камиллагийн ах нь тэдэнтэй заримдаа аялдаг байна. Хэдийгээр үхлийн аюултай уг дүрс нь хэдэн мянган like авсан ч хосуудын тоглоом хэт давсан хэмээн инстаграм хэрэглэгчид тэднийг шүүмжилжээ. Хосуудын нөлөөллөөр бусад хосууд ч гэсэн амь дүйсэн аюултай үйлдлийг хийж амиа алдах магадлалтай гэж үзсэн байна.

 

Хосууд хүчтэй шүүмжлэлд өртсөний дараа уг постоо инстаграм хуудаснаасаа устгасан аж. Жан, Камилла нар аяллаа 2017 оны 6 дугаар сард Өмнөд Африкаар 5 сарын турш аялсанаар эхлүүлжээ. Оффисын ажлаа орхисноос хойш аяллаа санхүүжүүлэхийн тулд гэрээгүй ажлаас гадна, сошиал медиатай хамтран ажиллах болсон байна.


  


Эх сурвалж: nextshark.com