Зүүн Хятадад Чан гэх эрэгтэйд 20 жилийн турш сэтгэлдээ тээж явсан гомдолоо тайлах боломж олдсон байна. Хенань мужийн, Лиоянг дахь замын хажуугаар явж байхдаа ахлах сургуульд түүнийг доромжилж, олон хүүхдийн нүдэн дээр зодсон Жан гэх багшийгаа хараад ойртон очжээ. 

Түүний бичлэг өнгөрсөн долоо хоногт тархсан бөгөөд Чан, Жанг зогсоон “Та намайг санаж байна уу?” гэж асуух бөгөөд түүний толгой, нүүр рүү нь алгадаж байгаа нь бичигджээ. Уг бичлэгийн явцад Жанг түүнээс уучлал гуйж байгаа нь сонсогдох аж. 


Уг явдлын дараах өдөр тэрээр өөрийн үйлдлийг тайлбарлажээ. Тэрээр уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч , уг бичлэг олон нийтэд тарсанд буруугүй хэмээн хэлсэн байна. 

Чан ахлах сургуулийн хоёрдугаар ангид сурч байхад Жанг түүний Англи хэлний багшаар ажиллаж байжээ. Түүний гэр бүл нь ядуу учраас тог цахилгаангүй гэрт амьдардаг. Нэгэн удаа маш их ядарсаны улмаас ангидаа ширээгээ дэрлэн унтчихсан аж. Жанг түүнийг ангийн сурагчдынх нь урд гарган, өвдөг дээр нь сөгдүүлэн, толгой руу нь 10 гаруй удаа өшиглөжээ.

Чанын хэлснээр уг үйл явдал саяхныг болтол түүний сэтгэлд гүн шарх үлдээсэн байна. Түүнийг баривчилсан боловч, багш нь уг явдалд гомдол гаргаагүй учраас шийтгээгүй суллажээ.