Үндэсний Статистикийн газраас эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвээр сонирхолтой судалгаа хийжээ.

Судалгаагаар 1969-1980 оны дунд үе хүртэл дунджаар хүн амын 21 хувь буюу 5 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байсан бол энэ нь 1990-ээд оноос хойш өсөж, дунджаар 30 хувь болжээ.

Тухайлбал, 2017 онд хүн ам 3.2 сая байгаагаас 1.6 сая (50.8%) нь эмэгтэйчүүд, тэдгээрийн 54 хувийг нөхөн үржихүйн буюу 15-49 насны эмэгтэйчүүд эзэлжээ. Өөрөөр хэлбэл, 3 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэй байна. 

Ийнхүү төрөх насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдсэн хэдий ч төрүүлэх хүүхдийн тоо буурчээ. Үүнд нийгэм, эдийн засаг, амьдралын хэв маягийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан талаар дурьдсан байна.

Тухайлбал, Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоор анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэйчүүдэд 22, эрэгтэйчүүдэд 20 байснаа 2010 оны тооллогоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь 5 жилээр хойшилжээ. Түүнчлэн 1979 оны тооллогоор нийт эмэгтэйчүүдэд эзлэх дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 4.2 байснаа 2010 оны тооллогоор 22.7 болж нэмэгдсэн байна