Томуу гэж юу вэ?
Томуу бол вирусаар үүсгэддэг өвчин бөгөөд вирустай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханайд томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй, чихрийн шижин болон бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг. Дэлхий дээр жир бүр олон хүн ханиад томуугийн улсмаас нас бардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.
Томуугийн вакцин нь ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий тарилгын шингэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгодог Солонгосын Green Cross үйлдвэрийн GC FLU ханиад томууны вакциныг 2019-2020 оны улирлын ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
ВАКЦИНЫ НАЙРЛАГА:
ВАКЦИН ХИЙЛГЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮС:
ЗААЛТ:
Улирлын ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор 6 сараас дээш бүx насны xүмүүс хэрэглэнэ.
ТУН:
6-35 сартай хүүхдэд 0.25мл тарилгаар нэг удаа
3-аас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд 0.5мл тарилгаар нэг удаа булчинд тарина.
Өмнө нь нь ханиад томуугийн вакцин огт хийлгэж байгаагүй эсвэл ханиад томуугийн xалдвар авч байгаагүй 9-өөс доош насны хүүхдэд давтан тун хийгдэх ба бусад тохиолдолд давтан тун хийгдэхгүй.
ЭСРЭГ ЗААЛТ:
ВАКЦИН ХОЙШЛУУЛАХ ЗААЛТ:
ХАРИУ УРВАЛ:
Тарилга хийсэн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг системийн шинжүүд илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг.
Маш ховор тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС
Томуугийн вакцин хийлгэсний дараа дараах урвалууд илэрнэ:
Хэт мэдрэгшлийн урвал илэрсэн, хэвийн бус шинжүүд илэрч байгаа тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандана уу.
ЦАГИЙН ХУВААРЬ:
Интермед эмнэлэг: Даваа- Баасан 08:00-16:30, Бямба 09:00-15:30, Ням 09:00-13:30
Интермед клиник: Даваа. Лхагва, Баасан гараг бүрийн 14:00-18:00 цагийн хооронд хийнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу: 7701-1111; 7709-1111
Яаралтай тусламжийн тасаг: 7700-0103 /24 цагаар/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.