Б.Баясгалан
12 сарын 14, 2020
Засгийн газрын тогтоолоор нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгууд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байна.
Үйл ажиллагаа нь эхэлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Тус кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч, байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай юм. Харин иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг Е баримт аппликейшнд уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг.
Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Өнөөдрөөс хэвийн ажиллах газар:
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.