Х.Оргил
06 сарын 12, 2019
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажилдаа хариуцлага алдсан, ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэ өвчний тархалтыг зогсоох арга хэмжээ аваагүй, эрүүл мэндийн салбар авлигад идэгдлээ хэмээн эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сарын 23-нд болсон.
Дараагийн жагсаалын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа зарласан бөгөөд урилгаа яамны холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаатай холбоотой шуугиан гараад байна. Тэрбээр дэд сайдаар ажиллаж байхдаа 8000 хүүхэд дээр Д витамин туршсан гэгдээд буй.
Тэрбээр уг асуудал дээр фэйсбүүк хуудас дээрээ байр сууриа илэрхийлжээ.
"Фэйсбүүк дээр элдэв эвлүүлэгтэй постерийг хараад бүр цочлоо, гайхлаа. Уг нь судалгаа гэдэг улс орныг авч явдаг зүйл. Намайг 8000 хүүхэд дээр Д витамин туршсан гээд байгаа судалгааны тайлан энэ байна. Би энэ ажилд оролцоогүйг эндээс харж болно. Харин ч энэ судалгаа Монголд сурагчдын дунд далд сүрьеэгийн тархалтыг маш нарийн тогтоосон юм. Тиймээс л энэ хүмүүсийг харлуулах гэж хичээгээд байх шиг. Хэл мэддэг бол судалгааг нь маш сайн уншчихаад дараа нь хэрүүл хийгээрэй. Тэгээд ч тэр Д витамин уусан хүүхдүүдэд ямар ч хор нөлөө илрээгүй" гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.