Х.Оргил
06 сарын 05, 2019
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан иргэд ЭМЯ-ны гадаа жагслаа.
Жагсагчид Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр тусгасан 22 зорилт бий, гэвч Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт ердөө 30 хувьтай байгааагчид авлигын хэрэгт холбогдож, олон зуун хүүхэд сүрьеэгийн халдвар авч, эхийн эндэгдэл нэмэгдэж байгаа нь салбарын сайдын ажлаа хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл гэв.
Жагсаалын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа зарласан бөгөөд урилгаа яамны холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.
Мэтгэлцээн маргааш буюу энэ сарын 06-ны өдрийн 20.00 цагт ТВ4 телевизийн байранд зохион байгуулагдана. Салбарын бодлогын асуудлаар халз мэтгэлцэх тус мэтгэлцээнд Д.Сарангэрэл сайдыг өөрийн биеэр хүрэлцэн ирэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.