СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын хямд өртөгт агаарын тээврийн компаниудын томоохон төлөөлөгчдийн нэг “Jeju Air” БНХАУ-ын зургаан хотын чиглэлд нислэг үйлдэхээр болсон тухайгаа даваа гарагт мэдэгджээ.

“Манай компани “Инчеон”, “Бусан”, “Муан” зэрэг гурван нисэх буудлаас Хятадын Харбин, Яньжи, Наньтун, Жанжяже зэрэг хот руу энэ долоо хоногийн мягмар гарагаас наймдугаар сарын 22 хүртэл нислэг үйлдэхээр төлөвлөж байна” гэж “Jeju Air” компанийн мэдэгдэлд дурдсан байна. 

Япон БНСУ-ын чухал ач холбогдол бүхий материалуудад экспортын хориг тавих шийдвэрийг гаргасантай холбогдуулан “Jeju Air” болон БНСУ-ын агаарын тээврийн бусад компани Японы зарим чиглэлд нислэгийн тоогоо бууруулахаар төлөвлөж буй үед энэ явдал болж байна. 

Дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын иргэдэд олгохыг Японы фирмүүдээс шаардсан шийдвэрийг Сөүлийн шүүх гаргасны хариуд Япон улс энэ сарын эхээр БНСУ-ыг экспортын найдвартай түншүүдийн жагсаалтаас албан ёсоор хассан юм.

Jeju Air” компанийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, Японы чиглэлийн “ашиг багатай” нислэгийн тоог бууруулна хэмээсэн боловч тодорхой чиглэлийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Тус агаарын тээврийн компани нь одоогийн байдлаар “B737-800” загварын 45 онгоцтой бөгөөд дотоодын 6 чиглэлд, олон улсын 70 чиглэлд нислэг үйлддэг ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг